Дархлаажуулалтын IV тунд 5120 хүн хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 133, III тунд 2084, IV тунд 2695, нийт 4978 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь  хамрагдаад байгаа юм. Харин нэмэлт IV тунд 5120 хүн хамрагдсан байна. Энэ нь улсын хэмжээнд 0.54 хувь аж.

Зорилтот бүлгийн буюу 3008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.388 (76.9 хувь), 16-17 насны 26.956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.