БНХАУ-ын хэд хэдэн хотод хөл хорьж, иргэдийг шинжилгээнд хамруулж байна

БНХАУ-ын Бээжин хотод сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимпын наадмыг нээх гэж байгаа. Гэтэл тус улсын Тяньжин, Хэнань, Шаанси зэрэг хотод корона вирусын дельта болон омикрон тархаснаас Бээжин чиглэлийн өндөр хурдны галт тэрэг, автобусны үйлчилгээг түр зогсоосон байна.

Тяньжин хотын эрх баригчид лхагва гарагт 77 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Өвлийн олимпын наадам болох Бээжингээс 110 км-ийн зайд оршдог хөрш хотын оршин суугчид хоёр дахь шатны шинжилгээ өгч эхэлжээ.

Тус хот нийт 13 сая оршин суугчтай бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд PCR-ын шинжилгээг дахин хийж байгаа аж. Ням гарагт тус хотод омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрчээ.