Сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах, эсхүл цахимаар хичээллүүлэх санал гаргав

УОК-ын Шуурхай ажлын хэсгийн цахим хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар  мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд

  • ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх,
  • Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх,
  • Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах,
  • Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.