ЭМЯ: 1206 тохиолдол шинжилгээгээр батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1206 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 648 нь Улаанбаатарт, 558 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10348 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2943 нь хөнгөн бол 91 хүний биеийн байдал нэн хүнд байна.