АНУ-ын мисс 2019 тэмцээний ялагч 30 настай Чесли Крист амиа алджээ

АНУ-ын мисс 2019 тэмцээний ялагч 30 настай Чесли Крист Ням гарагийн өглөө 60 давхар байрны 29 давхраас унаж амиа алджээ.

Манхэттен хотын театрын дүүрэгт байрлах 60 давхар өндөр байшингаас эмэгтэй хүн уналаа гэсэн дуудлага өглөөний 7:05 цагт цагдаад иржээ.

Түүний үхлийн шалтгааныг задлан шинжилгээ хийсний дараа эцсийн байдлаар тогтоох аж.

Тэрээр АНУ-ын миссээр шалгарсаны дараа 2019 онд Miss Universe-д амжилттай оролцож байсан юм.