Хүүхэд хулгайлсан эмэгтэйг саатуулан шалгаж байна

ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс  7 настай  охиныг  зүс  таних  эмэгтэй дагуулж  явсан, сураггүй байна гэх  мэдээллийг 2022 оны 02 сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад Цагдаагийн байгууллагын хүлээн авчээ. Улмаар  шалгалтын ажиллагааг хийхэд 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаяганд ирж  “хамт тоглоомын талбайд  тоглоё,” гэж  худал  хэлж гэрээс нь гарган, түүнийг авч  явсныг тогтоон, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилжээ.

2022 оны 02  дугаар сарын 06–ны  өдөр 18 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч,  гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байгаа аж.

Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлсэн байна.

Д.Гэрэлээ