ЭМЯ: Коронавируст халдварын 1192 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1192 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 593 нь Улаанбаатар хотод, 599 нь орон нутагт байна.

Одоогоор 5451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1072, жирэмсэн эх 437 байна. Гэрийн хяналтад 21895 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.