Зарим автобусны чиглэлд өөрчлөлт орно

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргажээ.  Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгасан байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилж байгаа аж.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, “Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС” болж өөрчлөгдөв

Ч:18А чиглэл Ч:18Б болж “3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв” болж өөрчлөгдөв.