АНХААР:Бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртлөө

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд /2022.02.14-17/ нийт 1341 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1100 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 0-10 хүртэлх насны 2 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд бие даан хөдөлгөөнд оролцож байсан байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА