Тель Авив-2022 Гранд Слам ангилалын тэмцээн 17-19-ний өдрүүдэд болж байна

Тель Авив-2022 Гранд Сламд манай улсын 14 жудочид зодоглож байна. Гранд Сламын эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү хүрэл медаль,

эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир хүрэл медаль

эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль тус тус хүртээд байна. Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна.