“Бусдын тойрогт бүү хүр”

Залуу уран бүтээлч Ц.Анударь “Бусдын тойрогт бүү хүр” уриатай “Гар+Дор” контемпорари үзэсгэлэнгээ өнөөдөр “Мишээл экспо төв”-д 15 цагаас үнэ төлбөргүй хүргэх юм байна.  Тухайн үзэсгэлэн нь уран бүтээлчийн анхны бие даасан үзэсгэлэн аж.

Тус үзэсгэлэн нь залуучуудад тулгамддаг нийгмийн олон асуудал болох зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг үйлдлээс үүдэлтэй хандлагыг өөрчлөх, олон нийтэд нөлөөлөх зорилготой аж.

Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүд байх бөгөөд 2100 м.кв-т талбайд дэлгэгдэх гэж буйгаараа онцлог юм.

Тодруулахад, тус үзэсгэлэнг 14 болон түүнээс дээш насны хүн үзэхэд тохиромжтой бөгөөд гэрэл багатай орчинд байхдаа сэтгэл зовнидог хүмүүс анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China academy of art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн бөгөөд 2020 оноос Ванжил Арт Институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж “Контенпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр төгссөн шинэ үеийн төлөөлөл юм.

Д.Гэрэлээ