Нэг хүүхэд автомашины төмөр хийцэд хавчуулагдан амиа алджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгойн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин /3 зорчигчтой/, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 00:04 цагт очиж /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн бол автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан Д /11 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.