Д.Алтанцэцэг: “Хаан” банк миний хадгаламжийн хүү, сэтгэл санааны хохирлыг төлөх ёстой

Иргэн Д. Алтанцэцэгийн хадгаламжид байсан 78 сая төгрөгийн 60 саяыг Хаан банк  хадгаламж барьцаалсан зээл  хэлбэрээр гуравдагч этгээдэд гурван сарын хугацаатай олгожээ.  Зээл хугацаандаа төлөгдөөгүй учир түүний хадгаламжаас 60 сая төгрөгийг  Хаан банк татан авсанаар иргэн Д.Алтанцэцэг өөрийнх нь хадгаламжийг барьцаалж өөр хүн зээл авсаныг анх мэджээ.  Тэрбээр 6 жил шүүхээр явж улмаар Дээд шүүх Д.Алтанцэцэгийн хохирлыг төлөх шийдвэр гаргаснаар энэ оны хоёрдугаар сарын 15-нд түүний дансанд 63 сая төгрөг шилжүүлсэн байна.

Гэвч иргэн Д.Алтанцэцэг тухайн хадгаламжинд байсан мөнгөнийхөө хүүг нэхэмжилж байгаа бөгөөд мөн сэтгэл санааны хохирлыг ч төлөх ёстой гэж үзэж байгаа юм байна.

Д.Гэрэлээ