Хөгжлийн банкны сонсгол дээр Эрэл группийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат мэдээлэл хийнэ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр/2022.03.29/  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалах юм байна. Сонсголын үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан Монполимент групп, Эрэл группийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар мэдээлэл хийх аж.