Н.Түвшинбаярын шүүх хурлыг шүүгч Х.Одбаяр даргалж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо эхэллээ. Хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан бол хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг нээлттэй эхлүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Тэрээр шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна.

Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.