“Нас барсан цэргийн ходоод 14 см урагдсан байсан”

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай энэ сарын 16-нд нас барсан. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлэл хийлээ. Амиа алдсан цэргийн алба хаагчийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Тухайн өдөр эмч н.Ариунзул дуудлагын дагуу төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт очиж ажилласан.

Тэрбээр, “Тухайн өдөр жижүүрийн эмч гүйцэтгэх хугацаанд 22:30 цагийн үед Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт цагдаагийн байгууллагаас 18 настай цэргийн албан хаагч нас барсан гэсэн дуудлага ирсэн. Түүний дагуу төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажилласан. Цогцсын гадна үзлэг хийж талийгаачийг өөрийн эмнэлэгт зөөвөрлөн авчирсан’ гэлээ.

ШШҮХ-ийн зөвлөх эмч Ц.Ганболд

-Талийгаачийн цогцост задлан шинжилгээг бүрэлдэхүүний хамт хийсэн. Задлан шинжилгээнд мөрдөгч нар болон ар гэрийн төлөөлөгч хоёр хүн оролцсон. Задлан шинжилгээг Даваа гарагт хийсэн. Талийгаачийн цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн. Ходоод 14 см урагдсан байсан.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай зургадугаар 16-нд 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн ирж, тусламж авч чадалгүй нас барсан. Тухайн цэргийн ар гэрийнхэн энэ асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлж, шүүхийн байгууллагад хандаад буй. Харин холбогдох яамнаас дараах тайлбарыг өглөө.