АНУ-д галт тэрэг ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

АНУ-ын Миссури мужид галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж, замаасаа гарсан ноцтой осол гарчээ. Ослын улмаас галт тэрэгний хоёр зорчигч, ачааны машинд байсан нэг хүн амиа алдаж, 40 хүн эмнэлэгт хүргэгджээ. Галт тэрэг Лос-Анжелес хотоос Чикаго хотыг чиглэн 243 зорчигч, экипажийн 12 гишүүнтэйгээр явж байсан гэнэ.

Улмаар Мендон хотын ойролцоо, орон нутгийн замын уулзвар дээр осол болж, найман вагон замаасаа гарсан байна.