МАН-ын УЗ Цахим хөгжил, харилцаанаа холбооны яамны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томилохоор тохирчээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Болор-Эрдэнийг дэд сайдаар томилохоор тохиролцсон байна. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа дэд сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна.

Б.Болор-Эрдэний намтар

-2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр,

-2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр,

-2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн

Ажлын туршлага:

2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,

2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм.