АНУ-ын Техас мужид сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар NBC мэдээлжээ.
Тус иргэн сармагчны цэцэг өвчин тусаж эмчлүүлж байхдаа нас барсан байна. Өвчтөн нас барахад сармагчны цэцэг өвчин хэрхэн нөлөөлсөн талаар тогтоохоор ЭМ-ийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.
АНУ-д наймдугаар сарын эхэн үеийн байдлаар сармагчны цэцэг өвчний тохиолдол 6,6 мянга бүртгэгдсэн талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн. Тэгвэл АНУ-д тус өвний анхны тохиолдол ийнхүү бүртгэгдлээ.
Өнгөрсөн сард Испани, Бразил улсууд мөн тус өвчнөөр нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдэж байсан юм.