Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур бороо багатай, ихэнх нутгаар дулаан байна.

2022 оны 09 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 3-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-наас ихэнх нутгаар дулаарна.