20 гаруй авто машин хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сараас хойш автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг их бүртгэгдэх болжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулсны хүрээнд дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны 7 этгээдийг энэ сарын 06-10-ны өдрийн хооронд баривчилжээ.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиудыг хулгайлсан болох нь тогтоогдсон.