ҮТЕГ: НӨАТ-ын баримтын буцаан олголт энэ сардаа багтаж олгоно

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнгөрсөн долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэнэ гэсэн боловч ороогүй. Тэгвэл НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ сардаа багтаж орох талаар Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч дараа мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулж өгсөн байна.

Энэ улирлын буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн баримтууд хамаарна. Ингэхдээ цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн байх шаардлагыг тавьсан билээ.