Хонь
Эцсийн хугацаанаас нь өмнө өөрт оногдсон бүх ажлаа амжуулж чадах тул энэ долоо хоног үр дүнтэй өнгөрнө. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Зарим хүн удаан хүлээсэн аялалдаа гарч, найз нөхөдтэйгөө уулзана. Хамт ажилладаг хүнтэйгээ романтик харилцаа үүсгэж магадгүй. Энэ харилцаанаас бүү ай. Тодорхой горим, хуваарьтайгаар дасгал хөдөлгөөн эхлүүлэхийг зөвлөж байна. Энэ нь алсдаа танд тустай. Хэн нэгэнд амлалт өгсөн бол түүнээ заавал биелүүл. Зарим зүйл дээр өөрийгөө өрөвдөж, өөгшүүлэх хэрэггүй.
Үхэр
Хэсэг хугацааны турш таныг зовоож байсан асуудал шийдэгдэнэ. Ингэснээр нөхцөл байдал таны талд нааштайгаар эргэх магадлалтай. Хамтран ажиллагсаддаа хэт итгэж болохгүй, учир нь тэд эцсийн мөчид таныг тонгорч унагааж мэдэх юм. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Гэвч хүссэн зүйлээ худалдаж авахуйц төдийлөн их мөнгө орж ирэхгүй бололтой. Энэ долоо хоногт үе үе залхуу хүрнэ. Гэхдээ хийхээр бодож төлөвлөсөн зүйлээ бүү хойш тавиарай. Хэн нэгэнтэй нягт хамтран ажиллаж, хүнд гар сунган тусалснаар сэтгэл санаа сайхан болно. Таныг ганцааранг тань үлдээх учиргүй хайртай хүнээсээ дэмжлэг авна.
Ихэр
Энэ долоо хоногт санасан зүйл сэтгэлчлэн бүтнэ. Зорилго тодорхой, одоо харин бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж буй эсэхийг шалгах л үлдсэн байна. Анхаарлаа төвлөрүүлснээр амжилтанд хүрч чадна. Санхүүгийн байдал сайжирна. Та өөртөө хэт өндөр зорилго тавьдаг хүн юм, гэхдээ түүндээ хүрч чадна. Ажлын байр дээр халаа сэлгээ хийгдэнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах шийдвэр гаргана. Хувьцаанд хөрөнгө оруулсан бол багагүй ашиг олно. Эрүүл мэнддээ анхаар, нэмэлт бүтээгдэхүүн, витамин зэргийг хэрэглэхэд тохиромжтой. Эртнээс төлөвлөсөн аялалдаа найзуудтайгаа гарна.
Мэлхий
Энэ долоо нэлээн шаргуу хөдөлмөрлөж таарах нь. Амжилт бүтээл арвин байна. Хайр дурлалын асуудал бага зэрэг сэтгэлээр унагаж магадгүй. Санхүүгийн хувьд хэмнэлтийн горимыг хэсэг баримтлахыг зөвлөж байна. Удаан хугацааны турш тойрч явсан санаа зовоосон асуудлаа одоо шийдэх цаг. Үүнийхээ төлөө тогтмол хийгээд шаргуу ажилла. Ажлынхан тань таны хөдөлмөрийг үнэлж, шагнана. Байшин, газар гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаж авч магадгүй. Гэр бүлээрээ цугларч, эв найрамдлаа сэргээнэ. Маш таатай бизнес аялалд явж магадгүй. Оюутан сурагчдын өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, амжилттай байна.
Арслан
Урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийхдээ болгоомжтой хандаарай. Бизнес эрхлэгчид боломжит хэтийн төлөвөө олж чадна. Энэ нь тийм ч хүнд хэцүү байхгүй. Танд бүх саад бэрхшээлийг даван туулж, зорилгоо биелүүлэх боломж гарна. Хайртай хүнтэйгээ харилцаагаа хадгалахын тулд түүний мэдрэмжийг ойлгож, зохих ёсоор хариуг нь өгөх ёстой. Ажил хэргийн шугамаар аялаж магадгүй. Зарим зүйл төлөвлөгөө ёсоор болохгүй байгаагаас болж сэтгэл хямарч магадгүй. Юу хиймээр байгаа, юуг хиймээргүй байгаагаа тайван тунгаан бод. Хийж буй бүх зүйл тань найдваргүй гэх бодлоосоо ангижир.
Жинлүүр
Таны дайралтад өртөх эрхгүй хүмүүстэй хэрүүл уруул үүсгэхээс зайлсхий. Хэрүүл хийхдээ нөгөө хүндээ ямар байгааг бодолцож үз. Та өөрөө өөрийнхөө амьдралаас болж бухимдалтай байна. Эхлүүлсэн ажлаа дуусгах гээд завгүй байх тул гол зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлээрэй. Ажил амьдралаа зохицуулж, гэртээ үүрэг хариуцлагаа биелүүл. Оюутан сурагчид шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Судалгаа хийхэд шаардлагатай дэмжлэгийг мэргэжлийн хүнээс авна. Газар болон өмчтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас зайлсхий. Гэр бүлийн цугларалт дээр шинэ хүнтэй танилцана.
Охин
Долоо хоног эрч хүчтэй сайхан эхлэнэ. Бусдын асуудлыг анхааралтай сонсох нь хурдан шийдвэрлэхэд тустай. Ажлын уур амьсгал мэдэгдэхүйц сайжирна. Хөрөнгө оруулалтын шинэ боломжууд гарч ирэх бөгөөд энэ нь таны санхүүгийн байдлыг сайжруулна. Танд урам зориг өгдөг хүмүүстэйгээ холбоо харилцаатай байгаарай. Зугаа цэнгэлд хэт их анхаарал хандуулж, буруудах хандлагатай байна. Тиймээс өөрийгөө хянахыг зөвлөе. Сүүлийн үед амьдрал танд нүүр өгөхгүй байгаа мэт санагдсан бол энэ долоо хоногт хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Аливаа сонголт хийхдээ няхуур ханд.
Хилэнц
Ажилтай холбоотой бүх зорилго биелж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан гайхалтай долоо хоног болно. Энэ бүх амжилтад та яг өөрийнхөөрөө байж хүрсэнд баяр хүргэе. Хэдийнэ хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх цаг иржээ. Та нарын зарим нь тушаал дэвшиж, эрх мэдэлтэй болно. Оюутан сурагчид санасандаа хүрч чадна. Хайр дурлалын харилцаандаа зоригтой бөгөөд болгоомжтой ханд. Ерөнхийдөө хайр дурлалд тань оч ассан, хөгжилтэй долоо хоног өнгөрнө. Цалин нэмэгдэх буюу гэнэтийн урамшуулал авч магадгүй. Зарим хүнд гадаадад аялах боломж гарч магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ чийрэгжүүлэхийг зөвлөж байна.
Нум
Нумын ордныхон энэ долоо хоногт одоо цагтаа амьдарч чадахгүй нь бололтой. Ирээдүйн тухай хэт их бодож, нэг бол шанална, нэг бол догдлоно. Болоогүй зүйлийн тухай бодох нь танд асуудал үүсгэж байна. Энэ долоо хоногт элдэв бодлоосоо зугтах төлөвлөгөө хэрэгжүүл. Шинэ ажил эхлүүлбэл амжилтад хүрнэ. Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Заль мэхэнд автах вий. Та нарын зарим нь удаан хүлээсэн аялалд найзуудтайгаа гарч магадгүй. Хооллолтондоо анхаарчихвал таны эрүүл мэнд тун дажгүй байна.
Матар
Энэ долоо хоногт та компанийнхаа аль эсвэл гэр бүлийнхээ авралын од болж магадгүй. Та маш шударга нэгэн учраас буруу зүйл хийхгүй гэдгээ мэднэ. Бас бизнест юу буруу болохыг сайн мэддэг юм байна. Ажил дээр шинэ санаа гаргавал амжилттай болох магадлалтай. Таны хичээл зүтгэлийг санхүүгийн хувьд үнэлнэ. Мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой долоо хоног. Гэр орноо засч тохижуулахад мөн тохиромжтой. Таны хийсэн өөрчлөлтүүд гэрийхэнд тань таалагдана. Оюутнууд эцэг эх, багшаасаа зөвлөгөө авч, амжилтад хүрэх боломжтой. Хайр дурлалын харилцаатай хүмүүс аз жаргалтай байна.
Хумх
Энэ долоо хоногт хянах боломжгүй олон асуудал урган гарч ирж, таныг балмагдуулж магадгүй. Асуудал бүхэн ахиц дэвшилд тань саад болж буй мэт санагдана. Гэхдээ санасан бүхэн биелэх хүртэл бага зэрэг хүлээх шаардлагатай гэдгийг санаарай. Ерөнхийдөө аливаа зүйлд тэвчээртэй хандахыг зөвлөж байна. Таны батерей бүрэн цэнэгтэй байна. Ажил дээрээ өндөр албан тушаалтнуудад үнэлэгдэнэ. Олон эх сурвалжаас мөнгө орж ирж, санхүүгийн байдал сайжирна. Таны хүчин чармайлтыг хайрт тань үнэлж, харилцаа улам романтик болно. Удаан хүлээсэн аялалдаа гарч магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн асуудалд болгоомжтой ханд.
Загас
Энэ долоо хоногт хоёр нүдээ нээлттэй байлгаж, эргэн тойрныхоо бүх зүйлд анзааргатай байхыг зөвлөж байна. Таныг алдаа гаргана гээд хэн нэгэн алга хавсран хүлээж байж мэдэх юм, түүнд боломж бүү олго. Залхууралд автаад байхгүй бол та хүссэн бүхнээ хийж чадна. Залхуугүй бөгөөд сонор сэрэмжтэй байвал энэ долоо хоног хөнгөхөн өнгөрнө. Шийдвэр гаргахдаа зоригтой бай. Бусадтай нийцтэй, найрсаг байдгийнхаа хариуд энэ долоо хоногт олон хүнээс туслалцаа авна. Бизнес аялалаар орон нутгаар явж магадгүй. Хоолны дэглэм барьж, цусан дахь сахарын хэмжээгээ хянахыг зөвлөж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг бол гэрээ хэлэлцээр амжилттай бүтнэ.