ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр ирнэ

БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр торгууль хүлээж, хоригт орсон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.14/ эх орондоо ирэх сурагтай. Түүний хувьд БНСУ-д 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая орчин воноор торгуулаад эх орондоо ирж байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга нь ийм ёс зүйгүй үйлдэлд холбогдсон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагасан үйл явдал болсон гэдгийг монголчууд ярьж буй. Тиймээс ч түүнийг ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болов уу гэсэн таамаг бий. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ирснийхээ дараа ажлаа өгнө хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Түүний хувьд ч ажлаа өгнө гэдгээ холбогдох дарга нарт мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.