Б.Болороо: Хамгийн том доромжлол энэ байлаа

“Хишиг арвин индустриал’ ХХК өнөөдөр өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан иргэн Б.Болороогоос уучлал хүсчээ. Тэгвэл иргэн Б.Болороо үүнийг доромжлол хэмээн үзэж буйгаа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Түүний нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан  хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.  Тэрээр харамсалтайгаар амиа алдсан нөхрийг минь “Хишиг арвин индустриал’ ХХК-ийнхан согтуу байсан хэмээн доромжилсон.  Тус компанийханд доромжлуулан ханиа муу нэртэй үлдээвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй хэмээн мэдэгдэж үүнийхээ дараа ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж чадсан юм.’Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр уулзаж, эмгэнэл илэрхийлэн хоёр шаардлагыг нь холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосноор Б.Болороо суултаа зогсоосон билээ.