Баян-Өлгий аймагт 4.5 магнитудын газар хөдлөлт боллоо

Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:47 цагт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас баруун зүгт 42 км-ийн зайд 4.5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.91, уртраг 88.58 байв гэж ОБЕГ-аас мэдээллээ.