“ТӨРИЙН ТАХИЛГАТ ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛЫН БҮС НУТГИЙН ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Зүүн сайхан ууланд орших Их тахилгат хайрхныг төрийн тахилгатай болгож, 2013 онд “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх ёслол”-ыг үйлдсэн юм. Үүнээс хойш 2018 онд мөн тахих ёслолыг болж 2023 онд 3 дах удаагаа тахих ёслолыг үйлдэхээр төлөвлөн энэхүү эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх доктор Д.Бум-Очир, Түүхийн ухааны докторууд эрдэмтэн судлаачид оролцож “Сайн ноён хан аймгийн Ёст засгийн хошууны түүх, хүн ам зүй”, “Зүүн сайхан уулын биологийн олон янз байдал, археологийн дурсгалууд”, “Өмнөговьчуудын уул усаа эртнээс тахиж ирсэн ёс уламжлал”-тай холбоотой сэдвүүдээр хийсэн судалгаа шинжилгээнүүдээр илтгэл тавьсан чухал арга хэмжээ боллоо.