Ж.Батзанданд хилийн хориг тавьж, суллах шүүхийн шийдвэр гарчээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон түүний туслах байсан Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг хийжээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэх шүүхийн шийдвэр гарчээ. Гэхдээ тэднийг 7-нд буюу маргааш суллах юм байна. Тэднийг үргэлжлүүлэн хорихгүй ч хилийн хориг тавьсан байна.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны 10-р сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан. Прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байсан юм.