Тэгвэл Монгол Улсын Соёлын Элч, гавьяат жүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет найм дахь жилдээ шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрэх аж.
Монголын балетын хөгжил сангаас “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгон шалгаруулж, бэлтгэл сургалтад хамруулан тус балетад тоглуулдаг билээ.
Монгол Улсын Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ сарын 25, 26, 27-нд 19:30 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт “амилна”.