Аргентины шигшээ баг дэлхийн аварга боллоо

Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргаар Лео Месси ахлагчтай Аргентины шигшээ баг Француудыг 4:3-аар буулган, авч дэлхийн аварга боллоо.
Тэрбээр цомоо авсныхаа дараахнаар дэлхийн өнцөг булан бүрээс дэмжиж буй фанаатууддаа хандаж чин сэтгэлийн үгээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа.

Ингэхдээ,  “Аргентинчууд бид хамтдаа тэмцэж, эвлэлдэн нэгдвэл зорьсондоо хүрч чаддаг гэдгээ дахин баталлаа” гэжээ. Тэрбээр “Маш олон удаа зүүдэлсэн, маш их хүссэн одоо ч итгэж чадахгүй байна. Гэр бүлийнхэндээ, намайг дэмждэг бүх хүмүүст мөн бидэнд итгэсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Аргентинчууд бид хамтдаа тэмцэж, эвлэлдэн нэгдвэл зорьсондоо хүрч чаддаг гэдгээ дахин баталлаа. Энэ гавьяа бол бүх Аргентинчууд ижил мөрөөдлийн төлөө тэмцсэний хүч юм. Бид чадлаа! Аргентинчууд урагшаа. Удахгүй уулзцгаая” гэжээ.