Г.Занданшатар: Хил орчмын бүсэд зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэхийг таслан зогсоолоо

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цахим сүлжээнд Монгол Улсын халдашгүй дархан байдал алдагдсан мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийхээр болсон. Монгол Улс хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор Хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд тусгай хэрэгцээнд авсан тогтоол батлагдсаныг мушгуулан гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна. Хил орчмын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хил орчмын бүсэд зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улсын хилийн зурвас газрыг УЛСЫН ТУСГАЙ хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хувь болон ААН-ийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахыг таслан зогсоож байна” гэлээ.