Засгийн газар 21 асуудал хэлэлцэж байна

Өнөөдөр /2023.01.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.