Бейонсе аялан тоглолтоо хийнэ

Алдарт дуучин Бейонсе аялан тоглолтоо хийх болсноо мэдэгдлээ.

Түүний аялан тоглолт тавдугаар сард эхэлж, есдүгээр сард Хойд Америкт дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэв. Бейонсе 2022 оны долдугаар сард “Break My Soul” дууг багтаасан долоо дахь “Renaissance” гэх цомгоо гаргасан. Уг цомогт багтсан бүтээлүүд тус тоглолтын үеэр дахин эгшиглэх аж.  Энэхүү цомог нь “Грэмми”-гийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын есөн номинацид нэр дэвшээд буй.

Түүний нөхөр реппэр Жэй Зи билээ