Турк газар хөдлөлтийн улмаас сургуулиудаа энэ сарын 13-ныг хүртэл амраажээ

People gather as rescuers search for survivors under the rubble, following an earthquake, in rebel-held town of Jandaris, Syria February 6, 2023. REUTERS/Khalil Ashawi

Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 2818 байшин барилга нурж,  1500 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн бэртэж, гэмтээд байна.  Мөн газар хөдлөлтийн улмаас бүх сургуулиудыг энэ сарын 13-ныг хүртэл амраах шийдвэр гаргасан байна

Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт аж. Турк улсын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ.

Энэхүү хүнд гамшгаас үүдэн Турк Улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан байна. Сүүлийн өдрүүдэд байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлстэй Туркийн ард түмэн нүүр тулж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр орой 19 цагийн үед Туркийн зүүн өмнөд хэсэг дэх Кахраманмарас хотын ойролцоо дахин газар хөдлөжээ.