Н.Осгонбаяр ренбүчи хятад эхнэртэй гэв үү

Монголын хамаг хөрөнгөлөг ноёдын дугаар үүсгэн шавилдаг шүгдэн урсгалын толгой ренбүчи Н.Осгонбаяр хятад гэргийгээр цайгаа чануулдаг тухай эх сурвалж мэдээллээ. Хэдэн жилийн өмнө дияан бясалгал хийсэн урт үстэй лам “АПУ”-ын П.Батсайханыг алгадаж, тухайн үедээ л сенсаци тарьж байв. Олон нийт гэр сэгсгэр нөхөр хэн болох, монголын тэргүүн баячуул тэнд юу хийж явсан нь талаар таамаг дэвшүүлж нэг хэсэгтээ л ярианы сэдэвтэй болж байлаа. Өнөөх сэгсэр нөхөр нь өнөөгийн Зава Дамдин Ренбүчи хойд дүр Н.Осгонбаяр байсан билээ. Тиймдээ ч манай улс төр урлаг соёлын томчуул Н.Осгонбаярт залбиран талархах нь бий. Сайнтай муутай сонсогддог шашны уг урсгалын талаар бусад хийдийн лам хуваргууд тэр бүр ярихаас эмээдэг. Тэгвэл шүтсэн хүнээ баяжуулдаг шашны урсгалын “толгой” хуварга хятад эхнэртэй гэнэ шүү. Эхнэрээ олноос нууцалдаг бөгөөд ламын “Шангрила”-д нээсэн үнэт эдлэлийн дэлгүүрийг гардаж ажлуулдаг ажээ.