Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 2-нд товложээ

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл явагдаад завсарласан юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжлэн, шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлон зарлалаа.