“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлнэ

ЭМЯ “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал зарлалаа. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа байдаг байна.

Хэвлэлийн хурлын үеэр мэргэжлийн хүмүүс таргалалт олон өвчний шалтгаан болж буй талаар мэдээлэл өгөх аж.