Өнөөдөр 8944 хүний төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр. Энэ өдөр нийт 8944 хүний төрсөн өдөр тохиож байгаа талаар статистикийн мэдээнд дурьдсан байна. Бас нэг сонирхолтой мэдээ дуулгахад энэ өдөр төрсөн хүмүүсийн түгээмэл нэр нь эрэгтэй бол Улсболд, эмэгтэй Баярмаа гэнэ. Мөн Тусгаартогтнол, Баттунхаг, Тунхагзул, Тогтнолбаяр,Сүхбаатар, Намнансүрэн, Монголжингоо, Монголмаа, Монголбаяр, Монголжин зэрэг содон нэртэй хүмүүс ч бас цөөнгүй аж. Эдгээр хүмүүстэй төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.