Мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин”-ээр тодорчээ

Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгарсан билээ.

Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин, мисс А.Баярцэцэг арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон тус наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ. Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм.

Мисс А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн. Түүний хувьд  2014 онд АНУ-ын “Netflix” компанийн  бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон билээ.