НӨАТ-ын буцаан олголтыг пүрэв гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн.

 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай. Тэгвэл 2023 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны пүрэв гарагаас олгож эхлэхээр болсон байна.