Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна. Өнөөдөр: – Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар, – Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө, – Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.