Хаднаас машинтайгаа унажээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг (Тавантолгой), Сийрст багийн Өгөө хайрхан гэдэг газар 34 настай эмэгтэй “С” Toyota Harrier маркийн автомашинтайгаа хаднаас унаж, бэртжээ. Түүнийг эмнэлэгт хүргэхээр явсан суудлын автомашин нь эвдэрч, төөрсөн тухай дуудлага 2023.04.26-ны өдрийн 02.45 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж, тухайн иргэдийг Сум дундын эмнэлэгт хүргэсэн байна.