ҮХЦ-ийн гишүүд даргаа сонгоно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнгөрсөн баасан гариг хэлэлцэх байсан  ч хойшилж өнөөдөр хуралдан даргаа сонгохоор болсон.  Учир нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас  хуралдаан хойшлогдсон талаар цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн билээ.