УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж магадгүй

Эрх баригчидад Сонгуулийн тухай хуулийг 14 хоногт шинэчлэн батлах давчуу  хугацаа үлдээд буй.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрог болгон өрсөлдүүлэх хувилбар хамгийн олон суудал авах боломжтой гэж үзжээ.

Дээрх хувилбараа энэ долоо хоногт багтаан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар эцэслэж байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бололтой.