Ерөнхийлөгч асан П.Очирбатын онцгой огцом өөрчлөлт

Гоо сайхны мэс заслыг эмэгтэйчүүд л хийлгэдэг гэсэн ойлголт хэдийнээ ард хоцорч, эрчүүд энэ талбар луу “давшиж” эхэллээ. Монголын олны танил эрчүүд, улс төрчид эхнээсээ давхраа оёулж, холливуд смайл хийлгэж, арьсаа татуулахаар гадаад руу нүүдлийн шувуу мэт нисэх болсон. Тэгвэл уг давлагаанд манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нэгдэж, хамраа янзлуулсан байна. Оюутолгойн ТУЗ-д ажилладаг түүний цалин олон нийтэд багагүй шүүмжлэл дагуулж, энд тэндэхийн арга хэмжээнд ч тэрээр барагтаа харагдахаа байсан билээ. Тэгвэл тэрээр гэнэтхэн л нэг өдөр цоо шинэ хамартай олны өмнө “эргэн ирдэг” байгаа. Ерөнхийлөгч асан маань олон жил “балин”, “ховдогийн гай” зэргээр хочлогдож байсан билээ. Түүнчлэн хамар нь өөрчлөгдсөн тухай сошиалаар шуугихад хамрын тослогийн булчирхай үрэвсэж томордог “ринофим” хэмээх өвчтэй байгаад мэс засалд орсон гэх мэдээллийг мөнгө цацан тарааж, олны хэл амыг дарах гэж оролдож байна гэж эх сурвалж мэдээллээ.