Сугалаанд хожсон мессеж ирвэл хариу өгөхгүй байхыг анхааруулав

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирэх болжээ. Энэ нь ямар нэг сугалаат уралдаа биш бөгөөд харин залилан мэхлэх гэмт хэрэг юм байна.

Хэрэв та энэ төрлийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй. Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.