Н.Мандуул Монгол банкийг шүүмжлэв

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Монгол банкийг шүүмжлэн өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Уул нь бол, ипотекийн зээлийн шимтгэл “үндэслэлтэй байх” гэдэг заалтаа Монголбанк мөрдүүлэх ёстой юм л даа. Заавал ШӨХТГ арилжааны банкуудтай шүүхдэхгүйгээр төр хяналтаа сайжруулж байж, шударга өрсөлдөөнийг хангана.  Төр ажлаа хийгээгүйн төлөө хувийн хэвшил “ад үзэгдэх ёсгүй” хэмээн өөрийн цахим  хуудастаа бичсэн байна.

Сануулахад: Энэ долоо хоногийн мягмар гарагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгээс ШӨХТГ-аас есөн банкинд тавьсан акт хүчинтэй гэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нэр бүхий есөн банк 2021, 2022 онд зээлдэгч нараас авсан НЭГ хувийн шимтгэлийг буцаан олгох, ирээдүйд авах зээлд авахгүй байхтай холбоотой шийдвэрийг шүүхээс гаргасан юм.