“Онжиг” Д.Одбаярын сайн худ М.Билэгт гишүүн

Улс дамнаж улиг болтолоо яригдсан онжиг, өгзөгний хэргийг дахин нуршаад яахав. Харин хэргийн эзэн Д.Одбаярын олны мэддэггүй жив жувыг хүргэе.

ҮХЦ-ын гишүүн түүний худ нь УИХ-д дахь хамгийн хөгжилтэй гишүүн гэгддэг М.Билэгт гэнэ шүү.

Хэдэн жилийн өмнө Д.Одбаярын хүү нь эрхэм гишүүний охинтой гэрлэж, хуриман дээр нь улс төр,бизнесийн томчуул цуглаж, “хундага тавихгүй архи сөгнөж, хутга тавихгүй мах идсэн” сурагтай.

Худууд хоорондоо маш найрсаг дотно харилцаатай бөгөөд сая болсон хэргийн дараахан М.Билэгт гишүүн Д.Одбаяртай бишгүй яриа өрнүүлж, бас зэмлээд авсан гэнэ шүү.

Сониноос Д.Одбаярын гэргийг Д.Бурмаа гэдэг. Монголбанкны хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилдаг тэрээр ах хүүг яаж тоосон юм гэмээр цэвэрхэн царайлаг бүсгүй байдаг гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.