Өөрийгөө шатаах оролдлого хийсэн иргэнийг “Жагсаал цуглаан зохион байгуулах журам’ зөрчсөн үндэслэлээр шалгаж эхэлжээ

Төрийн ордоны зүүн хаалганы орчим иргэн М өөрийгөө шатаах оролдлогыг өчигдөр/2019.12.09/ хийсэн. Түүнийг “Жагсаал цуглаан зохион байгуулах журам’ зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр өчигдөр өөрийн биен дээр шатахуун цацаж, гал ноцоох оролдлого хийх үед нь Төрийн ордоны тусгай хамгаалалтын ажилтнууд зогсоож ийнхүү цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Тэрээр өмнө нь Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг эсэргүүцэж хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байсан бөгөөд, эсэргүүцлдээ үргэлжлүүлж амиа егүүтгэн хэмээн мэдэгдэж байсан удаатай