Г.Анхмаа Укатай өрсөлдөнө

“3 охин”  хамтлагийн гишүүн Г.Анхмаа соло уран бүтээл гаргах болсон. Тэрээр тун удахгүй “Waiting for you” нэртэй цомгийнхоо нээлтийг хийхээр ажиллаж байгаа.

Энэхүү цомгийн өнгө төрх нь эрэмгий “hot” байдлыг илэрхийлсэн хурц тод өнгийг илүү тусгаснаараа олны анхаарлыг татаж эхлээд байгаа. Учир мэдэх хүмүүс дуучин Укатай өрсөлдөхүйц цомог гарах нээ гэж таашааж буй аж.

Зарим эх сурвалжийн мэдээллээр дуучин бүсгүй шинэ цомгоо саяхан салсан банкир амрагтаа зориулсан гэх.